Аврах 74 дүгээр ангид 200 сая төгрөгийн хөрөнгө оруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргээс Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.
Тодруулбал, иж бүрэн компьютер, оффисын болон сургалтын ширээ сандал, аврах ажиллагаанд шаардагдах холбооны багаж хэрэгсэл, шуурхай албаны фургон автомашиныг шийдвэрлэсэн байна.
Мөн алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор фитнессийн өрөөг тохижуулаад байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.