Улсын чанартай А1001 замыг ирэх сарын нэгэн хүртэл хэсэгчлэн хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-09-21 10:31:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Эрдэнэт хотын урд хэсгээр дайран өнгөрдөг улсын чанартай А1001 авто замыг өргөтгөх ажлын хүрээнд ирэх сарын нэгэн хүртэл тус замыг түр хугацаагаар хаалаа.

Ажлын даалгаврын дагуу аравдугаар сарын 30-нд улсын комисс хүлээн авах ёстой ч энэ намар эрт хүйтэрч байгаа тул ажлаа ийнхүү эрчимжүүлжээ. Уг замыг өргөтгөж дөрвөн эгнээ болгох бөгөөд замын ажил хоёр жилийн турш үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ