БХБЯ цахим шилжилтийн жишиг яам болохыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-07 17:24:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яам нь цахим шилжилтийн жишиг яам болохоор ажиллаж буйг салбарын сайд Б.Мөнхбаатар БХБЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Цахим хөгжлийн үндэсний хороо хамтран зохион байгуулсан  уулзалтын үеэр онцлов.


Тэрбээр, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээний нэгдсэн платформыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлээд, илүү олон үйлчилгээг тус платформоор дамжуулан цахим хэлбэрээр иргэдэд чирэгдэлгүй хүргэх боломжтойг дуулгалаа.


Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлж буй “e-Mongolia” цахим платформд хамтран ажиллах, тус яам дахь цахим шилжилтийн талаар мэдээлэл солилцож, цаашид төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангах, мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон юм.

Холбоотой мэдээ