"Цэвэр агаар-цэлмэг тэнгэр" өдөрлөг болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-07 15:48:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөг зохион байгуулж байна.


Төвийн зургаан дүүргийн Нэгдсэн үйлчилгээний цэгт нэг сарын хугацаанд зохион байгуулах өдөрлөгийн үеэр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дулаалгын материал, шалны халаалт, цахилгаан болон хийн халаагуур гэх мэт  байгальд хал багатай, эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна ногоон зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд олгох зорилготой юм. 


Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлэхдээ, өвөлжилтийн бэлтгэл хангахад иргэдэд шаардлагатай мэдээлэл хүргэж, өвлийг ая тухтай давах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрийг багасгаж, эрүүл, эко хэрэглээг нэвтрүүлэхээ туйлын зорилго болгож байгаа гээд агаар, орчны бохирдлыг бууруулахад хүн бүрийн идэвх оролцоо, хамтын ажиллагаа чухлыг онцолжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд, гэр хорооллын иргэдийн пийшин, зуухны  битүүмжлэлийг шалгах, яндан хөөлөх, зөв галлагааны зөвлөмж мэдээлэл хүргэхээс гадна зарим хорооны иргэдийг халаалтын системд бүрэн холбох ажлыг хийж байна.

Холбоотой мэдээ