"Материал Импекс", "Адуун Чулуун" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-07 16:09:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 7-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 35.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 439.779 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Материал Импекс" (MIE+14.92%) болон "Адуун Чулуун" ХК (ADL+7.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" (ETR-14.94%) болон "Нийслэл Өргөө" ХК (NUR-11.54%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.35 хувиар өөж, 17049.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,581,393,318,359.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ