Сайжруулсан түлшийг айл өрхийн хэрэгцээнд туршилтаар нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-09-07 17:31:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын баг "Баянтээг" ХК-ийг түшиглэн байгуулсан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Тус үйлдвэр энэ жил 5000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээнд туршилтаар нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Түлшний орцонд кокс, нүүрс, байгалийн барьцалдуулагч цавуу орсон бөгөөд энгийн нүүрснээс 60 хувиар илүү илчлэгтэй тул утаа бага гаргаж, дулаанаа удаан хугацаанд хадгална хэмээн үзэж байна. Сайжруулсан түлшийг эхний ээлжинд туршилтаар цөөн айл өрхүүдэд түлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид борлуулалтын албан ёсны цэгийг аймгийн төвд байгуулах аж.


Холбоотой мэдээ