Бичиг үсгийн олон улсын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-08 09:33:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бичиг үсгийн олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. 

Бичиг үл мэдэх явдлыг устгах талаар олон улс орны Боловсролын сайд нарын Дэлхийн бага хурлаас анх 1966 онд энэ өдрийг бий болгохыг санаачлан дэмжжээ. 

Монголчуудын насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт 98 хувьтай байдаг ч гэсэн боловсролын чанарын үзүүлэлтээр манай улс 187 улс орноос 101-д жагсаж буй мэдээлэл бий. 

НҮБ-ын системийн өдрүүдийн нэг Бичиг үсгийн олон улсын өдрөөр бүх нийтээр бичиг үсэгтэй болохын ач холбогдлыг ойлгуулах, хүн бүр бичиг үсэгтэй болох боломжоор хангахад чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг аж. 

Бүх нийтийн бичиг үсгийн боловсролын асуудал нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2030 он хүртэлх Хөгжлийн хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэг болж байна.


"COVID-19" цар тахлаас болж тус халдварын эхний үе шатанд сургуулиудыг хааж танхимын сургалт зогссоноор өнөөдөр дэлхийд 1.9 тэрбум хүүхэд залуус буюу нийт суралцагчдын 62.3 хувийн шууд хүртэх боловсрол тасалдаад байна.



Дэлхийн улс орнуудын удирдагчдын 2015 оны 9 дүгээр сард баталсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь нийт иргэдийг чанартай боловсрол, тэгш суралцах боломжоор хангахыг дэмжиж, Тогтвортой хөгжлийн дөрөвдүгээр зорилтод хүүхэд залуучуудад бичиг үсгийн чадвар эзэмшүүлэх, ийм чадвар дутмаг насанд хүрэгчдэд мэдлэг олж авах боломжийг олгоход чиглэжээ. 

Энэ оны тухайд Бичиг үсгийн олон улсыг өдрийг "COVID-19" цар тахлын үед болон цаашид бичиг үсгийн боловсрол олгох, сурах үйл явц" гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Цар тахлаас болж тус халдварын эхний үе шатанд сургуулиудыг хааж танхимын сургалт зогссоноор өнөөдөр дэлхийд 1.9 тэрбум хүүхэд залуус буюу нийт суралцагчдын 62.3 хувийн шууд хүртэх боловсрол тасалдаад байна.



Холбоотой мэдээ