Бүх ард түмний спортын наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 15:59:05

Монголын Бүх ард түмний спортын 14 дүгээр их наадам энэ оны 1-9 дүгээр сарын хугацаанд орон даяар өвлийн 2, зуны 16 төрлөөр явагдаж байгаа билээ.

Гурван үе шаттай явагдаж байгаа уг тэмцээний хоёрдугаар шат Увс аймагт энэ сарын 11-15-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Спортын их наадам маань сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, үндэсний  бөх, үндэсний сур, шагайн харваа, хөнгөн атлетик, хөл бөмбөг, шатар, даам, цана гэсэн спортын төрлүүдээр явагдаж, аймаг, сумын 41 багийн 1000 гаруй тамирчид хурд хүч, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөө.

Байгууллагуудаас багийн дүнгээр Цогцолбор 2-р сургууль тэргүүн байр эзэлсэн бол Цогцолбор 1-р сургууль, “Увс-Эрдэм” ахлах сургууль, Ахлах 4 дүгээр сургууль, Улаангом политехник коллеж, Ахлах 3-р сургууль тус тус удаах байруудыг эзэлжээ. Мөн сумдыг байр эзлүүлэхэд Улаангом сум 1-р байр, Түргэн сум 2-р байр, Тариалан сум 3-р байр, Өндөрхангай сум 4-р байр, Наранбулаг сум 5-р байр, Өмнөговь сум 6-р байр эзэлсэн байна.

  Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ