"Монгол савхи", "Махимпекс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-08 17:38:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржи өнөөдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 171.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.1 сая хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол савхи" (UYN+13.90%) болон "Махимпекс" ХК (MMX+11.56%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" (BEU-13.73%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-13.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 үнэт цаасыг  2 сая төгрөгөөр арилжжээ.

"TOP 20" индекс 1.71 хувиар буурч 16758.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,561,537,315,001.05 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ