Тусгай онгоцоор 261 иргэн эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай онгоц өчигдөр 22:14 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор АНУ, Австрали, Филиппин, Хонконг, Макаогоос эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүлийн-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123, нийт 261 иргэн эх орондоо ирсэн юм.
Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корпорэйт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газарт тусгаарлажээ.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард хийх 12 тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэж, нийт 13 удаагийн тусгай нислэгээр 3380 иргэнээ татан авах юм.
- 9 сарын 12-нд Токио-Улаанбаатар
- 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
- 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
- 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
- 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 25-нд Сидней-Улаанбаатар
- 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.