Монголын эзэнт гүрний үеийн соёлын өвийг олон нийтэд танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-09-09 15:27:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буйСоёлын цагхөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг нээлттэй танилцууллаа.


Энэ үеэр ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран тус хүрээлэнгийн сан хөмрөг дэх дундад зууны үеийн археологийн чухал олдворуудаар УДЭТ-ын өмнөх талбайд бэсрэг үзэсгэлэн гаргав. Тухайлбал, тус хүрээлэнгээс сүүлийн 10 гаруй жилд гаргасан ном бүтээлүүдийн дээж, Цогтын дуутын хадны бичээс, Монголын эзэнт гүрний үеийн археологийн дурсгалаас илрүүлсэн олдвор, эд өлгийн зүйлсээс дээжлэн 60 орчим олдворыг олон нийтэд дэлгэсэн байв. Монголын эзэнт гүрний үе буюу одоогоос 600-800 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн хэрэглэж байсан зэр зэвсэг, адуу малын тоног хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байлаа.


ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн хэлэхдээ, Манай хүрээлэнгийн археологийн олдворуудыг нар салхинд гаргахад хүндрэлтэй байдаг. Гэсэн хэдий ч манай сан хөмрөгт хадгалж буй зүйлсээс сэргээн засварлаж, бэхжүүлэлт сайтай эд өлгийн зүйлсийг үзүүлж байна. Мөн олон нийтэд үзүүлэх музей байдаггүйн улмаас хүмүүст үзүүлж байгаагүй үзмэрүүдийг, судалгаа эд өлгийн зүйлсийг өнөөдөр бодитоор харуулахыг зорьсонгэлээ.


“Соёлын цаг” хөтөлбөрийн хүрээнд соёл урлагийн байгууллагын үйл ажиллагааг уран бүтээлчдээр дамжуулан олон нийтэд хүргэх ажлыг нийслэлийн 9 дүүргийн 29 байршилд мэргэжлийн урлагийн байгууллагууд ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөр 10 дугаар сарын 26-ныг хүртэл 2 сарын хугацаанд үргэлжилнэ.

Ш.Мөнхбаяр




Холбоотой мэдээ