"АПУ", "Сүү" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-09 18:02:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 9-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 ХК-ийн 36.1 сая төгрөгийн, 377.350 хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 5 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "АПУ" (APU+2.53%) болон "Сүү" ХК (SUU+2.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс Сольюшинс" (AMT-5.24%) болон "АйТүүлс" ХК (ITLS -0.64%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 үнэт цаасыг 1 сая төгрөгөөр арилжаалав.

"TOP 20" индекс 0.79 хувиар өсөж, 16891.27 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,583,916,965,313.75 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ