26,075 иргэн "Эрдэнэс-Тавантолгой" ХК-аас ногдол ашгаа авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-10 09:17:38

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт иргэдээс "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн үнэт цаасны данс нээлгэж ногдол ашиг авах 32,966 иргэн байгаа бөгөөд эхний ээлжний 26,075 иргэнд 1,768,257,378 төгрөгийн ногдол ашиг арилжааны банкны дансанд нь оржээ.


Ногдол ашгаа авч чадаагүй байгаа иргэдийн дийлэнх нь банкны данс нь алдаатай бүртгүүлсэн байгаа тухай брокер дилерийн “Гүүдсек ҮЦК”-ийн Говь-Алтай салбараас мэдээллээ. Брокер дилерийн “Гүүдсек ҮЦК” нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 2018 оноос эхлэн орон нутгийн иргэдэд үйлчилж эхэлсэн байна.


Холбоотой мэдээ