Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-09-10 09:10:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. 

Манай улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм. 

1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгож байв. Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31.604 хүнд холбогдох 10226  хэргийг цагаатгажээ. Бүрэн бус мэдээгээр Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг. 



Холбоотой мэдээ