Нутгийн ургамлыг тариалах ажил амжилттай хэрэгжсэн гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-18 17:53:19

Японы “Жайка-Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймагт нутгийн ургамлыг тарималжуулан үржүүлэх“ төсөл гурав дахь жилдээ үргэлжилж байна.

Өнгөрсөн хугацаанд төслийн багийнхан тус аймгийн БОАЖГ-ын мод үржүүлгийн талбайд нэг га газрыг сонгон авч заг, хайлаас, харгана, тоорой, сухай зэрэг модыг тарьсан бөгөөд эдүгээ  ургалт 70-80 хувьтай болжээ.

Тавдугаар сарын 16-нд төслийн багийнхан модлог ургамлыг тариалж байсан эд хөрөнгө болох усалгааны систем, хүлэмж бусад эд хогшлыг орон нутагт хүлээлгэн өгөв.  Мөн дээрх төслийг цаашид орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар тус  аймгийн удирдлагууд болон  Япон Улсын Нигата мужийн өргөмжит консул,  Накаяама тэргүүтэй төслийн багийн гишүүд уулзаж ярилцсан байна. Харин төслийн судалгааны эцсийн үр дүн ирэх есдүгээр сард гарах аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ