Оюутнууд автобусаар зорчих картаа маргаашийн дотор захиална

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-10 12:17:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургуулиудын танхимын сургалт 10 дугаар сарын 5-наас эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврээр зорчих оюутнуудын хөнгөлөлтийн цахим картыг шинээр авах хүсэлтийг сургуулиуд дээр авч байна.  

Их, дээд сургуульд энэ жил элсэн орж буй оюутнууд энэ сарын 10-11 хүртэл сургуулиуд дээрээ очиж, картаа захиалах бол бусад оюутнууд картаа сунгуулах хүсэлтээ өгөх юм. Оюутнуудын нийтийн тээврээр зорчих хөнгөлөлтийн цахим картыг 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 5 хүртэл олгох юм. 


Өнгөрсөн жил 140 гаруй мянган оюутанд хөнгөлөлтийн карт олгожээ. 

Мөн их, дээд сургуулиудын дотуур байр оюутнуудаа 10 дугаар сарын 5-наас хүлээн авах аж. 


Холбоотой мэдээ