Мэдээллийн технологийн даамлын сургалтыг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-19 09:54:57

Сонгуулийн ерөнхий хороо, Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны мэдээллийн технологийн баг хамтран мэдээллийн технологийн даамлын сургалтыг тавдугаар сарын 18-нд Сайншанд суманд зохион байгууллаа.

Сургалтад орон нутагт сонгуулийн санал тоолох машиныг гардан ажиллуулах 80 орчим мэдээллийн технологийн ажилтнууд оролцов.

Тэд сонгуулийн автоматжуулсан системийн тухай, сонгуульд ажиллах албан хаагчдын үүрэг хариуцлага, санал тоолох төхөөрөмжийн танилцуулга, өгөгдөл дамжуулах туршилт, сонгуулийн газарзүйн мэдээллийн систем, санал тоолох төхөөрөөмжид гардаг зарим асуудал, үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл сонсож, дадлага ажил хийсэн байна.

Мөн сургалтад оролцогчдод үнэмлэх, гэрчилгээ олгов. Сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн Программ хангамжийн хэлтсийн дарга Х.Баясгалан удирдан явууллаа.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ