Доминик Тим АНУ-ын Нээлттэй тэмцээнд түрүүллээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-14 10:51:29

ЛОНДОН. /BBC/. Австрийн тамирчин Доминик Тим Германы теннисчин Александр Зверевийг 2:6, 4:6, 6:4, 6:3, 7:6 (8:6) онооны харьцаагаар буулган авснаар, АНУ-ын Нээлттэй тэмцээний аварга болжээ.  


Өдгөө 27 настай Тимийн хувьд энэ тэмцээн “Их дуулгын” цуврал тэмцээнд ялсан анхны тохиолдол болжээ. Тимийн хувьд тоглолт эхэн үедээ амжилтгүй болж, эхний хоёр сетэд хожигдсон юм. Гэсэн ч тэрбээр тай-брейкт ялж, ширүүхэн тоглолтын урсгалыг эргүүлж чадсан байна. 


Харин 23 настай, Германы тамирчин А.Зверевийн хувьд “Их дуулга”-ын тэмцээний шувтаргын тоглолтод үлдсэн анхны тохиолдол нь болжээ. А.Зверев, Д.Тим нар сайн найзууд юм. Австрийн тамирчин Доминик Тим “Их дуулга”-ын шувтаргад дөрвөн удаа шалгарч байсан хэдий ч өмнөх гурван тоглолтонд хожигдож байжээ.  


АНУ-ын нээлттэй тэмцээн коронавирусний цар тахлын улмаас 2020 онд үзэгчгүй болсон юм. Тэмцээний шагналын сан 53.4 сая ам.доллар юм. 

Холбоотой мэдээ