Турк судалгааны дахин нэг хөлөг онгоцоо Хар тэнгист илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /TASS/. Турк геологийн хайгуул хийх зорилгоор судалгааны дахин
нэг хөлөг онгоцоо Хар тэнгист илгээнэ хэмээн тус улсын Эрчим хүч, байгалийн
нөөцийн сайд Фатих Донмез мэдэгдэв.
“Эрчим хүчний
тусгаар байдлын бэлгэ тэмдэг болсон манай тэнгисийн флот дахин нэг хөлөг
онгоцоор нэмэгдлээ. "Кануни судалгааны хөлөг онгоц Хар тэнгист үйл ажиллагаагаа
эхлүүлж, "Фатих" хөлгийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ” хэмээн тэрбээр “Твиттер”
хуудсандаа тэмдэглэжээ.
Турк хар тэнгист байгалийн хийн томоохон нөөц илрүүлсэн
тухай Т.Эрдоган 8 дугаар сарын 21-нд албан ёсоор мэдэгдсэн юм. Энэхүү нөөцөө
эрх баригчид 2023 он гэхэд дотоодын зах зээлд нийлүүлж эхэлнэ гэж тооцоолоод
байна. Ойрын
хугацаанд эрх баригчид хий олборлохтой холбоотой техникийн асуудлуудыг шийдвэрлэж,
өрөмдлөгийн ажилдаа даруй орно хэмээн ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.