“Сайншанд“ цагаан хаалганы орчмыг тохижуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-09-14 13:41:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төв Сайншанд сум руу зорчих угтах хаалгын орчмыг шинэчлэн тохижуулах ажлыг орон нутгаас зохион байгуулж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зорчигчдын ая тухтай зорчих, буудаллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор цагаан хаалганы орчимд явган хүний зам, гэрэлтүүлэг, сүүдрэвч, эко ариун цэврийн байгууламж бүхий 40 автомашины зогсоолын ажлыг эхэлжээ.

Мөн сүүдрэвч, эко ариун цэврийн байгууламжийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хийж буй. “Сайншанд“ цагаан хаалга нь мянганы замын босоо тэнхлэгийн авто зам дагуу буюу Сайншанд сум руу нэвтрэх хэсэгт байрладаг бөгөөд ирсэн, буцсан гийчдийг үдэж, угтдаг газар болоод удаж байна.   

Холбоотой мэдээ