Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зорилт дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-15 16:49:59

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан эмнэлэг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд өвчтөнг үнэн зөв ялган таних, үр дүнтэй харилцааг сайжруулах, мэс заслын аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах, өвчтөний уналтаас шалтгаалсан гэмтлийн эрсдэлийг бууруулах гэнэ. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдрийг угтан Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хангах түр зааврыг боловсруулан баталж, хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр тасаг нэгжийн удирдлагуудад сургалт хийж, зөвлөмж өгсөн байна.

Тухайлбал өвчтөнг үнэн зөв ялган таних гэсэн зорилтыг хэрэгжүүлснээр өвчтөн андуурахгүй, сорьц солигдох, буруу хариу олгох, буруу шинжилгээ хийх зэрэг эрсдэлээс сэргийлнэ. Энэ хүрээнд өвчтөнг эмнэлэгт анх ирэхээс авахуулаад бүх үе шатанд нь асуумж болон анхан шатны маягт, танин тодруулах тууз зэрэг аргуудыг ашиглаж байна.

Харин үр дүнтэй харилцааг сайжруулснаар тусламж, үйлчилгээг эмчийн захиалгын дагуу, зохих баримт бичгээр тулган шалгаж гүйцэтгээгүй байх, шинжилгээний ноцтой хариуг мэдээлээгүй, хариуг мэдээлэхэд цаг хугацаа алдах, өвчтөн хүлээлцээгүй байх, эдгээрээс гарах үйлчлүүлэгчдэд үүсэх  аюул эрсдэлээс сэргийлэх гэнэ. Энэ дагуу  6 зорилтын хүрээнд тус бүрд нь журам хэрэгжүүлж, эмч ажилчдадаа танилцуулан, сургалт явуулж, хэрэгжилтэд хяналт тавин, өвчтөний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг зорьж байгаа аж.


Холбоотой мэдээ