Дархан-Уул аймагт их сургууль, эрдэм шинжилгээ-судалгааны хотхон байгуулна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-09-16 10:17:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Агроэкологи, бизнесийн сургуулийн ажилтай танилцах үеэрээ бүсийн хэмжээнд хөдөө аж ахуйн чиглэлээр хотхон хэлбэрээр ажиллах боломжтойг онцлов.

 

Сургууль, хүрээлэнгийн удирдлага, эрдэм шинжилгээний ажилтан, багш нар салбарын сайдад сургалтын хэсэг, судалгаа шинжилгээний бааз, техник, технологи, хөдөө аж аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийн сангийн нөхцөл байдлаа танилцуулж, тулгамдаж буй асуудал, шинэлэг санал, санаачилгын талаар ярилаа.

 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутаг дахь их сургуулиудыг хотхон хэлбэрт үе шаттай шилжүүлэх” дэд зорилт дэвшүүлсэн.

Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг өргөтгөн их сургууль, эрдэм шинжилгээ-судалгааны хотхон болгохоор төлөвлөсөн гэж БШУЯ мэдээлэв.

 


Холбоотой мэдээ