"Спутник V" вакцин хийлгэсэн сайн дурынханд зовиур илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-16 11:18:16

МОСКВА. /TASS/. Оросын "Спутник V" вакцины бүртгэлийн дараах туршилтын хүрээнд сайн дурынханд вакцин хийхэд бие нь сульдах, халуурах, булчин өвдөх зэрэг зовиур илэрсэн тухайгаа туршилтад оролцогчдын 14 орчим хувь нь мэдэгджээ.


“300 гаруй хүн вакцин хийлгэснээс 14 орчим хувьд нь бие сульдах, өдрийн туршид булчин өвдөх, ховор тохиолдолд халуурах шинж тэмдгүүд ажиглагджээ. Эдгээр шинж тэмдэг нь вакцины заавар дээр бичигдсэн, таамаглаж байсан хүндрэлүүд юм. Эдгээр шинж тэмдэг нь нэг өдрийн дотор хамгийн ихдээ нэг өдөр хагасын дотор алга болно” гэж ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ.


"Спутник V" вакцин эмнэлзүйн болон эмнэлзүйн өмнөх хэд хэдэн туршилтуудыг давсан бөгөөд өмнө нь вакцин гарган авахад ашиглагдаж байсан платформ дээр тус вакциныг хөгжүүлсэн гэдгийг Мурашко мөн цохон тэмдэглэв. "Энэ платформын талаар бидэнд маш их мэдээлэл бий. Вакцины аюулгүй байдлын талаар ярихдаа бид сэтгэл амар байж болно. Гэсэн ч өргөн хэрэглээнд нэвтрэх аливаа эмийн бэлдмэлийн хэрэглээний талаар янз бүрийн онош, дархлаатай олон өвчтөнөөс илүү нарийн тодорхой мэдээлэл авах ёстой” хэмээн тэрбээр хэлжээ. 

Холбоотой мэдээ