Германд цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн тоог 20 хувьтай байлгахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-16 12:44:06

НЬЮ-ЙОРК. /Bild/. Германы эрх баригчид тоглолтын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн тоог 20 хувьтай байлгахыг хөлбөмбөгийн багуудад зөвшөөрчээ.


Мужийн эрх баригчид цэнгэлдэх хүрээлэнгийн үйлчилгээний талаар нэгдсэн дүрэм журам гаргасан байна. Долоо хоногийн дотор 100 мянган оршин суугчаас 35 мянга гаруйд нь коронавирусний халдвар илэрвэл цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийг орохыг дахин хориглох аж.  


Улирал эхлэх үед Бундеслигагийн цэнгэлдэх хүрээлэнд “Бавария”, “Шальке” багийн хооронд тоглолт болох юм. Тийнхүү урт хугацаанд үзэгчгүй байсан цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглолт үзэгчтэйгээр явагдах болж байна. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Герман улсад коронавирусний халдварын 264844 тохиолдол бүртгэгдсэн бол халдварын улмаас 9445 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ