Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг ирэх оноос өмнө бүртгүүлэх хэрэгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн
мэдээллийг ирэх оны 1-р сарын 1-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын
бүртгэлд бүртгүүлэх тухай журам гарсан байна. Иймээс дээрх хуулийн хугацаанд
багтаж бүртгэл мэдээллээ хийлгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс
анхааруулж байна.
“Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн
эзэд, компанийн хувьцаа эзэмшигчид, ТББ-ын удирдлагууд, хоршооны гишүүдийг
хуулийн этгээдийнхээ эцсийн өмчлөгчийг бүртгүүлэхийг манай байгууллагын зүгээс анхааруулж
байна. Хэрэв хуулийн хугацаа буюу 2021 оны 1-р сарын 1-ээс өмнө бүртгүүлээгүй
тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна” хэмээн аймгийн Улсын
бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгч М.Бүрэнмэнд хэллээ.