Ажлын дөрвөн өдөртэй болох нь архидалт нэмэгдэхэд нөлөөлнө гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-22 12:24:22

МОСКВА. /Комсомольская правда/. Ажлын дөрвөн өдөртэй болох нь архидан согтууралт нэмэгдэхэд нөлөөлнө гэж Оросын шинжлэх ухааны академийн академич, Төрийн Думын Боловсрол, шинжлэх ухааны хорооны тэргүүн дэд дарга Геннадий Онищенко үзэж байна.


“Ажлын дөрвөн өдөртэй болох нь нэг талаас хор хөнөөлтэй. Ингэх нь архидан согтуурах үйл явцыг огцом нэмэгдүүлнэ” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.


Женев хотод 2019 оны 6 дугаар сард болж байсан Олон улсын хөдөлмөрийн бага хурлын үеэр ажлын өдрүүдийг дөрөв болгож багасгах тухай санаачилгыг тухайн үедээ ОХУ-ын Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Дмитрий Медведев дэмжиж байжээ. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний хэмжээг хэвээр нь хадгалан авч үлдээд зогсохгүй бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой гэдгийг тэрбээр онцолж байсан аж. 

Холбоотой мэдээ