Автотээвэр, төмөр замын тасалбарыг нэг дороос захиалах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-22 13:30:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээвэр болон төмөр замаар зорчих тасалбарыг УБТЗ-ын зорчигч тээврийн төвөөс гадна "Драгон" болон "Тэнгэр плаза" төвд зэрэг захиалах боломжтой болж байна. 

Мөн Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн https://eticket.transdep.mn/, Улаанбаатар төмөр замын https://eticket.ubtz.mn/ холбоосоор цахимаар захиалах боломжтой талаар АТҮТ-өөс мэдээллээ. 

Зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд шуурхай, нэгдсэн байдлаар хүргэх зорилгоор ийнхүү автотээвэр болон төмөр замын зорчигч тээврийн нэгдсэн тасалбараар зорчих боломжийг АТҮТ, УБТЗ хамтран хэрэгжүүлж байна.

Ийнхүү зохицуулснаар зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй байдлаар хүргэх юм. Цаашид салбар борлуулалтын нэгдсэн системийг улам боловсронгуй болгох ажлыг шат дараатай хийж буй талаар мэдээллээ.


Холбоотой мэдээ