Буудлагын тэмцээнд Завханы тамирчид амжилттай оролцлоо

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 16:59:48

Цагдаагийн байгууллагын 2016 оны буудлагын аварга шалгаруулах тэмцээнд Завханы цагдаа нар амжилттай оролцжээ.

Тодруулбал “Монгол цагдаа-95” тэмцээн Цагдаагийн Ерөнхий газрын сургалтын төвийн Нарстай дахь Хээрийн сургалтын хэсгийн буудлагын талбайд болжээ.  Тэмцээн “ПМ” дасгал, ”АК” дасгал гэсэн хоёр төрлөөр явагдаж төв, орон нутгийн цагдаагийн байгууллагуудын алба хаагчид оролцож, авхаалж самбаа, онч мэргэнээ сорьжээ. Завханы Цагдаагийн газраас “ПМ” дасгалд Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Батбаяр нар, “АК” дасгалд цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч С.Отгонбаяр, хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ж.Цэцэгмаа нар оролцсон байна. Ийнхүү Завханы Цагдаагийн газрын баг тамирчдаас “ПМ” дасгалд цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар гутгаар байр эзэлж, “АК” дасгалд цагдаагийн ахлах ахлагч С.Отгонбаяр дэд байр эзэлж өргөмжлөл, хүрэл, мөнгөн медалиар тус тус шагнагдлаа.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ