ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-09-23 08:00:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 23-нд болох үйл явдлын тойм:

09.30 цагт МҮЭХ-нд “COVID-19 БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” цахим уулзалт болно.

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд “Монголын философичдын өв” номын нээлт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Төрийн аудитын зөвлөмжийн биелэлтэд мониторинг хийж буй “Үнэн хатамж” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт Монгол Улсын Филармонийн байранд тус филармонийн үзвэрийн 49 дэх жилийн нээлт, Баян Монгол чуулгын “Ганган Дагшаа” тоглолтын талаар мэдээлнэ. Утас: 99196623

12.30 цагт Улсын дээд шүүхийн гадна талбайд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс “Цахим гав хэрэгжсэнээр авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд ял завших магадлалтай юу” сэдвээр мэдээлнэ.

14.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь англи хэлний сургалт” хэлэлцүүлэг зохион байгуулна.

15.00 цагт Монголын Үндэсний музейд “Хубилай хаан ба Монгол жанжид” үзэсгэлэнгийн нээлт болно.

Холбоотой мэдээ