НҮБ, Их Британи уур амьсгалын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийнэ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-24 15:00:52

НЬЮ-ЙОРК. /TASS/. Их Британи, НҮБ 12 дугаар сарын 12-нд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаар дээд хэмжээний уулзалт хийнэ. НҮБ-ын хэвлэлийн албаны мэдээлснээр, энэ уулзалт Парисын уур амьсгалын асуудаарх хэлэлцээрт гарын үсэгт зурсны 5 жилийн ойг тохиолдуулах аж.


“Хүлэмжийн хийн агууламж өмнө байгаагүй их түвшинд хүрснийг сүүлчийн судалгаанууд харуулжээ. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Их Британийн Ерөнхий нарийн бичгийн дарга Борис Жонсон нар 12 дугаар сарын 12-нд болох дэлхийн удирдагчдын уулзалтыг хамтран даргалах болно” гэж НҮБ-ын мэдэгдэлд дурджээ.  


Арга хэмжээ цахим хэлбэрээр болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Парисын хэлэлцээр 2015 оны 12 дугаар сарын 12-нд батлагджээ. 

Холбоотой мэдээ