“Times Square”-д шинэ жилийн баяр цахимаар болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-24 16:48:20

НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Йорк хотын “Times Square”-д шинэ жилийн баяр ёслолын арга хэмжээ цахим хэлбэрээр болох тухай арга хэмжээг зохион байгуулагч Тим Томкинс мэдэгджээ.


“12 дугаар сарын 31-нд он солигдох мөч хэзээ ч өөрчлөгдөхгүй. Энэ жил “Times Square”-д болдог амьд үзүүлбэрийг нөхөх илүү цахим, дүрс бичлэгийн хувилбарыг бид санал болгож байгаа юм” хэмээн тэрбээр хэлжээ.


“Манхэттен” дүүргийн төвд болдог энэхүү олныг хамарсан арга хэмжээг хамгийн анх 1904 онд тэмдэглэж байсан ба “The New York Times” сонины төв байрны нээлтэд зориулж байжээ. Тийнхүү энэ тус хэвлэлд зориулж өндөр барилгуудын нэгийг болон тэр хэсгийн талбайн нэрийг өөрчилсөн байна. Эхний арга хэмжээний үеэр ёслолын буудлага хийсэн хэдий ч 1907 онд хотод ийм буудлага хийхийг хориглосноор болор бөмбөлөг өндөр байшингаас буулгах замаар шинэ оныг угтдаг болжээ. 

Холбоотой мэдээ