"Женко тур бюро", "Жуулчин говь" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-24 18:48:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 9 дүгээр сарын 24-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 32.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 104.603 хувьцаа арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Женко тур бюро" (JTB+15.00%) болон "Жуулчин говь" ХК (JGV+14.92%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол нэхмэл" (MNH-10.71%) болон "Монгол шевро" ХК (MVO-2.94%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 10 үнэт цаасыг 1 сая төгрөгөөр арилжив.

"TOP 20" индекс 1.45 хувиар өсөж, 17478.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,607,280,829,094.78 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ