Улаанбаатарт 11-13 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-20 07:53:37

 Баруун болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ