Сиднейгээс 216 иргэн өнөөдөр ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-09-25 12:12:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр хуваарийн дагуу 21:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.

Тус онгоцоор 216 иргэн  эх орондоо ирэх юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Энхсаран”, “Ивээлэн” сувиллууд болон “White House” зочид буудалд тусгаарлах аж.

Энэ сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ. Ингэснээр есдүгээр сард төлөвлөсөн 14 удаагийн нислэгээр нийт 3000 орчим иргэн эх орондоо ирэх юм.

Харин 10 дугаар сард Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу  11 удаагийн тусгай нислэгээр 2700 орчим  иргэнээ татан авна.

Холбоотой мэдээ