Нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд суурилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-26 11:05:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн "Амгалан" амаржих газар "JCI Монгол" байгууллагатай хамтран “SAVE ANGEL'S-5” төслийг хэрэгжүүллээ.

 

Төслийн хүрээнд тус амаржих газарт нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 12 нэр төрлийн 50 гаруй багаж, тоног төхөөрөмжийг нярайн тасагт суурилуулсан төдийгүй “Хөхөөр хооллохыг дэмжих өрөө”-г иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгчээ.

 

Нээлтэд УИХ-ын гишүүн С.Баатарбилэг, "JCI Монгол" ТББ, "JCI Чэйрмэн" салбар байгууллага, ивээн тэтгэгч болон хамтран ажилласан байгууллагын төлөөлөгч, "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболд, удирдлагын багийн гишүүд, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.

 

“Амгалан” амаржих газар олон улс болон дотоодын байгууллагуудтай хамтран эх нярай, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд үүний нэг нь “SAVE ANGEL'S” төсөл юм.

 

"JCI Монгол" байгууллагатай хамтран 2019 оны 8 дугаар сарын 5-нд “SAVE ANGEL'S-4” төслийг анх удаа амжилттай хэрэгжүүлж, хугацаанаасаа өмнө ээж аавдаа мэндэлсэн нярайг аврах, өвчлөлийг бууруулах зорилгоор эхлүүлж байсан билээ.


Холбоотой мэдээ