Энэтхэгийн кино өдрүүд Ховдод үргэлжилж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-28 17:36:07

Ховд /МОНЦАМЭ/. “Энэтхэгийн кино өдрүүд”-ийг Ховд аймагт зохион байгуулж байна. 

Тус үйл ажиллагааны нээлтэд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын баг болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, аймаг орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцсон. 

“Энэтхэгийн кино өдрүүд” нь орон нутгийн иргэд, хүүхэд багачуудад тус улсын түүх, соёл уламжлалыг сурталчлах, танин мэдүүлэхэд чиглэж байна.

Тус үйл ажиллагаа есдүгээр сарын 27-29-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилнэ. Ингэхдээ Ховд аймгийн “Аргаль уриа” кино театраар дамжуулан Хатан хаан, Бахубали, Неержа гэсэн гурван киног тусгай хуваарийн дагуу олон нийтийн хүртээл болгох юм.  


Холбоотой мэдээ