Ливийн эрэг орчмоос 500 гаруй цагаачийг аварчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-09-29 16:06:58

ТРИПОЛИ. /Xinhua/. Ливийн эрэг орчмоос өнгөрсөн долоо хоногт 500 гаруй хууль бус цагаачийг аварлаа гэж Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/ мэдээллээ. Энэ сарын 22-28-нд 517 цагаачийг тэнгисээс аварч, саатуулан Ливид эргүүлэн авчирчээ.


ОУШХБ-ын мэдээлснээр, энэ он гарсаар эмэгтэйчүүд, хүүхдүүд багтсан 9448 хууль бус цагаачийг аварч, Ливид эргүүлэн авчирсан байна. 2019 оны мөн үед энэ тоо 9224 байжээ. Ливи дэх тогтворгүй хийгээд эмх замбараагүй байдал нь олон мянган цагаачийг Газар дундын тэнгисээр дамжин Европын эргүүдийг зориход хүргэсэн байна.


ОУШХБ-ын хувьд Ливийг аюулгүй буух цэг биш гэдгийг удаа дараа мэдэгдсээр ирсэн юм. ОУШХБ Ливид гацсан хууль бус цагаачдад эх орон руугаа буцахад дэмжлэг үзүүлэх “Assisted Voluntary Return” хөтөлбөрийг явуулсаар байгаа ажээ. 

Холбоотой мэдээ