Баруун бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-01 22:22:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Үндэсний шилдэг бүтээн байгуулагч "Макс групп"-ийн нэрэмжит 2020 оны баруун бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын тэмцээн Алтай хотноо болно.


Уг тэмцээнийг Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 127 км авто замыг улсын комисст хүлээлгэн өгөх нээлтийг “Макс групп”-ээс зохион байгуулж буйтай холбогдуулан Баянхонгор, Баян-Өлгий. Говь-Алтай, Ховд, Завхан, Увс аймгийн насанд хүрэгчдийн шилдэг багууд 10 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд өрсөлдөх ажээ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Макс групп”, зохион байгуулагчаар Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газар ажиллаж байгаа юм. 


Холбоотой мэдээ