26 сүм хийд зөвшөөрөлгүй ажиллаж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-05-20 14:56:50
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Засаг даргын тамгын газар 2 сарын өмнө аймгийн хэмжээнд хүмүүнлэгийн болон халамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 39 байгууллагад хяналт хийхэд 26 нь зөвшөөрөлгүй байжээ.

Тухайлбал: Борнуур, Жаргалант, Эрдэнэсант, Баянчандмань зэрэг суманд дээрх зөрчил илэрсэн байна. Иймд нутаг дэвсгэрт нь  зөвшөөрөлгүй  үйл ажиллагаа явуулж буй сүм хийдэд хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг сумын засаг дарга нарт үүрэг болголоо. 

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ