Д.Трампын өрсөлдөгчийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-03 10:28:49

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдены коронавирусний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай түүний эмч Кевин О'Коннор мэдэгджээ.


 “Дэд ерөнхийлөгч Ж.Байден, түүний гэргий Жилл Байден нарыг шинжилгээнд хамруулахад “COVID-19” илрээгүй" хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Энэ тухай мөн Ж.Байден “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэж, түүний эрүүл мэндэд санаа зовниж байсан бүх хүнд талархаж буйгаа илэрхийлжээ.


Гэргийн хамтаар коронавирусний халдвар авсан тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 2-нд мэдэгдсэн билээ. Өвчний шинж тэмдэг Д.Трампт хөнгөн хэлбэрээр илэрч байгаа тухай хоёр эх сурвалж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ