Одоогоор 4 045 хүн тусгаарлалтад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-10-04 18:09:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны мэдээллээр өнөөдөр, 10 дугаар сарын 4-ний байдлаар манай улсад "COVID-19"-ийн зөөвөрлөгдсөн 313 тохиолдол бүртгэгдсэнээс 307 хүн эдгэрч 6 хүн эмчлүүлж байна.


Нийт 26 967 хүн тусгаарлагдаж байснаас одоогоор 4 045 хүн тусгаарлалтад байна. 

Өнөөдөр ХӨСҮТ, Зооноз өвчин судлалын Үндэсний төв болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 653 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.



Холбоотой мэдээ