Домогт гитарчин Эдди Ван Хален 65 насандаа таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-07 10:39:44


НЬЮ-ЙОРК. /TMZ/. Америкийн гитарчин, “Van Halen” hard-rock хамтлагийг үүсгэн байгуулагч Эдвард Ван Хален 65 насандаа таалал төгсжээ. Түүнийг нас барсан тухай хүү Вольфганг Ван Хален мэдэгдсэн байна. 


“Хорт хавдартайгаа урт хугацаанд тэмцэж, хүнд хэцүү замыг туулсан миний эцэг Эдвард Лодевейк Ван Хален өнөөдөр өглөө таалал төгслөө” хэмээн тэрбээр “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“TMZ” цахим хуудасны мэдээлснээр, Ван Хален хоолойн хорт хавдартайгаа арав гаруй жил тэмцсэний эцэст Калифорни муж улсын Санта-Моника дахь эмнэлэгт нас баржээ.


Ван Хален “tapping” хэмээх тоглолтын онцгой техникийг эзэмшсэн дэлхийн хамгийн алдартай гитарчдын нэг байжээ. 1972 онд тэрбээр ах Алексейтайгаа хамт “Van Halen” хамтлагийг байгуулжээ. Тэрбээр “Rolling Stone” сэтгүүлээс 2012 онд гаргасан бүх цаг үеийн хамгийн  агуу 100 гитарчдын жагсаалтад багтаж байсан аж. 

Холбоотой мэдээ