"Залуусын оролцоо" төсөл цахимаар үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуус бодлогын шийдэлд идэвхтэй оролцох, тэдэнд зориулсан бодлого, хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүртэх, өөр хоорондоо санал бодлоо нээлттэйгээр солилцож, хэлэлцүүлэг яриа өрнүүлэх цахим индэртэй боллоо.
Тодруулбал, "Митчелл сан" дээрх үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. "Залуусын оролцоо" төслийг 2019 оноос эхлүүлж, "Мянган залуусын чуулган"-ыг зохион байгуулж ирсэн тус сан залуусын хэлэлцүүлгийг ийнхүү цаашид цахимаар үргэлжлүүлж, Youth сайт нээж буйгаа мэдээллээ.
Эхний хэлэлцүүлэг уулзалтыг Төв, Булган аймагт газар тариалан, мал аж ахуй эрхэлж буй залуусын дунд өрнүүлэв.
"Митчелл сан"-гийн "Залуусын оролцоо" төслийг НҮБ-ын ХХААБ дэмжин хамтран ажиллаж байна. Тус байгууллагын Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Н.Нямжаргал, Монголд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих , тэр дундаа ХАА-н салбарт залуусыг дэмжиж, тэдэнд туслаж ажиллах, мэдлэг боловсрол олгох, бизнес эрхлэх боломжийг эхлүүлэх нь бидний гол зорилт гэдгийг онцолж байна.
Залуучууд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаа, амьдралд шүүмжлэлтэй хандахаас илүү нийгмийн амьдрал өөрсдөө оролцож байж нийгэм зөв голдиролд орно гэж үзэж буйгаа төслийн удирдагчид хэлж байна.