Өдөрт 40 гаруй иргэн нэг цэгийн үйлчилгээ авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-21 10:19:29

Дорноговь аймгийн Өргөн сумын ЗДТГ-аас татвар, нийгмийн даатгал, халамж  үйлчилгээ, газрын даамал, байгаль орчин, мал эмнэлэг, хөдөлмөр эрхлэлт зэрэг 10 орчим үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэж байна.

Нэг цэгийн  үйлчилгээний албан хаагчид өдөрт 40 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэдэг бөгөөд юун түрүүнд чанар, хүртээмжийг дээшлүүлэх, түргэн шуурхай үйлчлэхэд анхаарч ажилладаг талаар албаны хүн  ярив.

Иргэд голдуу нийгийн даатгал, халамж, татвар, газар, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйлчлүүлдэг байна. Тус сумын нэг цэгийн үйлчилгээний албан хаагчид төрөөс үзүүлж байгаа ажил үйлчилгээгээрээ  аймагтаа  байнга дээгүүрт жагсдаг аж.

Х.Эрдэнэбулган 

Холбоотой мэдээ