Будапештын Их дуулгад Монголын 21 жүдоч хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-07 16:11:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдогийн холбоо /IJF/-ноос “Будапешт-2020” ээлжит Их дуулга тэмцээнийг 10 дугаар сарын 23-25-нд зохион байгуулахаар болсон.


Ийнхүү 8 сарын дараа жүдо бөхийн цуврал тэмцээн дахин сэргэж байгаа бөгөөд Будапештын Их дуулгад 5 тивийн 73 улсын эрэгтэй 366, эмэгтэй 253 нийт 619 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.

 

Монгол Улсаас 21 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаагаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд, Э.Ариунболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Сайед Моллай, Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, +100 кг О.Цэцэнцэнгэл, Б.Мандалбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, А.Нямхишиг, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг, 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Буянжаргал, -78 кг-д О.Мөнхцэцэг, +78 кг-д Э.Гандиймаа, А.Адьяасүрэн Унгарын Их дуулгад тус тус зодоглоно. 



Холбоотой мэдээ