Өнгөт арьст эрийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан цагдааг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-08 16:30:56

НЬЮ-ЙОРК. /Fox News/. Өнгөт арьст эр Жорж Флойдын амийг санаатайгаар бүрэлгэсэн хэмээн буруутгагдсан цагдаагийн ажилтан асан Дерек Шовин 1 сая ам.долларын барьцаатайгаар шоронгоос суллагджээ.


Тэрбээр 5 дугаар сарын 31-нд саатуулагдаж, Миннесота муж улсын шоронд хоригдсон юм. “Fox News” телевизийн мэдээлснээр, 1 сая ам.долларын барьцааг Шовины өмгөөлөгч төлсөн байна. Д.Шовин 2021 оны 3 дугаар сарын 8-нд шүүх хуралд оролцох аж.

 

Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Ж.Флойдыг цагдаагийн ажилтан Дерек Шовин баривчлах үедээ боох мэх ашигласан бөгөөд өнгөт арьст эрэгтэй уг явдлын дараа нас баржээ. Тавдугаар сарын 26-нд Ж.Флойдыг баривчлахад оролцсон дөрвөн цагдааг албан тушаалаас нь чөлөөлсөн юм.


Ж.Флойдыг нас барсны дараа АНУ-д олныг хамарсан эсэргүүцэл, эмх замбараагүй байдал өрнөсөн билээ. 

Холбоотой мэдээ