Б.Шарав "Тэнгэрийн орон" тоглолтоо толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-21 16:41:07

Төрийн шагналт, УГЗ, Чингис хаан одонт хөгжмийн зохиолч, Б.Шарав өөрийн уран бүтээлийн “Тэнгэрийн орон” тоглолтоо энэ сарын 27-нд толилуулна.

Хөгжмийн зохиолчийн тоглолтыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс санаачилжээ. Тоглолт нь хөгжмийн зохиолчийн "Аав ээж хоёр минь" тоглолтын шинэ гарсан DVD болон "Сэрсэн тал" цомгийн нээлт бөгөөд  мэргэжлийн дуучид, хөгжимчид оролцох юм.

Тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Д.Жаргалсайхан, Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Х.Лхагвасүрэн, Ө.Уянга, Э.Амартүвшин, МУСТА Б.Эрдэнэтуяа, С.Наран, О.Хүрэлбаатар, Ч.Энхтайван, Н.Анхбаяр, Б.Гомбо-Очир, Э.Төрмандах зэрэг дуучин уран бүтээлчийн урын сангаас толилуулна. Түүнчлэн  “Voice” , “Увертюра” зэрэг  хамтлаг орох юм байна. Тоглолт энэ сарын 27-ны 19.00 цагт “Соёлын төв өргөө”-нд болно.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ