"Дархан хүнс", "Бодь Даатгал" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-09 18:37:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 9-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 16.4 сая төгрөгийн үнийн дүнтэй 62.902 хувьцаа арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр "Дархан хүнс" (DHU+14.84%) болон "Бодь Даатгал" ХК (BODI+4.54%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хөвөн" (DAH-14.88%) болон "Нийслэл өргөө" ХК (NUR-13.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгийн биржийн ТOP 20 индекс 0.3 хувиар өсөж, 17601.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,599,908,876,684.46 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ