Сум хөгжүүлэх сангаас 58 төслийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-10-12 16:12:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Сум хөгжүүлэх санд энэ оны 9 дүгээр сарын байдлаар 83 төсөл иржээ. Сумын Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлаас 58 төслийг дэмжиж, 321.5 сая төгрөгийг иргэдэд олгохоор болсон байна.

Иргэд, аж ахуйн нэгжээс хүнс, талх нарийн боов, хүлэмж, зоорь, оёдол, модон эдлэл, барилгын материалын үйлдвэрлэл, цайны газрын зориулалтаар төсөл ирүүлснээс одоогоор 9 төсөлд санхүүжилт олгоод байгаа аж.

"Урд олгосон төслийн эргэн төлөлтөөс төслийн санхүүжилтийг олгодог учраас удаашралтай байдаг. 2018 оны 11 дүгээр сард дэмжигдсэн 48 төслийн санхүүжилтийг 2020 оны 7 дугаар сард өгч дуусгасан. Энэ жил дэмжигдсэн төслүүдэд 2021 ондоо багтаан санхүүжилт олгоно. Төслийн эргэн төлөлт сард 20-30 сая байдаг” хэмээн төсөл хариусан мэргэжилтэн н.Мөнгөнцэцэг хэлж байв.

Холбоотой мэдээ