Коронавирусний улмаас Циндао хотын нисэх буудал 240 гаруй нислэгээ цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-10-13 13:50:07

ШАНХАЙ. /TASS/. БНХАУ-ын зүүн нутгийн Шаньдун мужийн Циндао хотын нисэх онгоцны буудал коронавирусний халдварын нөхцөл байдлын улмаас мягмар гарагт үйлдэх хуваарьт нислэгүүдийнхээ тал гаруй хувийг цуцалжээ.


Одоогийн байдлаар 240 гаруй нислэгийг цуцалсан байна. Тухайлбал, Бээжин-Циндао чиглэлийн 16 нислэгийн 11 нь, буцах 12 нислэгийн 6 нь цуцлагджээ. Онцын шаардлагагүй бол Циндао хотод жуулчлах, бизнес аялал хийхгүй байхыг Бээжин хотын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвөөс урьд нь уриалсан байна.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд коронавирусээр дотооддоо халдварласан хэд хэдэн тохиолдол илэрсний дараа Циндао хотод халдварт өвчний байдал хүндэрч эхэлжээ. Хотын нийт иргэдийг коронавирусний шинжилгээнд хамруулах томоохон аян эхлүүлж байгаагаа хотын эрх баригчид даваа гарагт мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ